Миний тухай

About гэдэг хэсгийг миний тухай гэж ойлгоод бичиж байна.

Блог руу маань орж ирсэн хүнд хамгийн түрүүнд “Тэнэг чамайг магтахад чи түүний тэнэг гэдэгт эргэлзэж эхэлдэг” гэдэг үг харагдаж байгаа байх. Энэ үг яг mootsoo гэдгийн ард байгаа болохоороо би хэлчихсэн юм шиг ч харагдаж байж магадгүй. Үүнийг анх Ларошфуко гэж нөхөр хэлсэн байдаг ба миний хамгийн дуртай афоризм.

Энэ үгэнд дуртай шалтгаан нь би магтуулаад хөөрөөд байдаггүй, муулуулаад сэтгэлээр унадаггүй, нэг их урт насалчихаагүй  байгаа ч гэлээ авснаасаа алдсан нь их, мэддэгээсээ мэддэггүй нь их, ярьснаасаа сонссон нь, бичсэнээсээ уншсан нь их, шүүмжлэх бас шүүмжлүүлэх их дуртай. Гэхдээ муулах гэж муулах, магтах гэж магтах үзэгдэлд дургүй. Аль болох бүтээлч шүүмжлэл бие биедээ өгч байгаасай л гэж хүсдэг юм.

Миний блог дээрээ бичсэн юуг ч, хаана ч, хэзээ ч хэрэглэж болно. Гэхдээ хамгийн гол санаж байх зүйл бол зохиогчийн эрх. Муухан ч гэлээ оюуны өмч юм.

Үг олдож үхэр холдлоо гэдэг шиг хэт их юм нуршиж байх шиг байна. Блогоор маань зочилсон танд баярлалаа, зочилж байвал бүр их баярлана.

mootsoo

 

    • dono
    • Нэгдүгээр сар 16th, 2012

    hereglej bolno gesnee hamgiin gol n sanaj bh zuil bol zohiogchiin erh gene uu? ali n ym bee?

      • mootsoo
      • Нэгдүгээр сар 16th, 2012

      Дахиад унш, ойлгох гэж оролд.
      Цэцэрхэх шаардлага энд байхгүй.

  1. Zugeer l oilgohgui baigaa hund tailbarlaad ugnu biz de. Oilgoogui l bolood asuuj bna. Ymar rhetoric asuult bga bish..

      • sarakhi
      • Хоёрдугаар сар 21st, 2012

      дурьдах эсвэл ишилж болно гэсэн санаа. ишлэл (citation) хийхдээ эх үүсвэрийг нь дурьдах ёстой шүү дээ. үгүй бол тэр чинь хүний бүтээлийг хулгайлж буй хэрэг болохоор.

    • Suvdaa
    • 5 сар 25th, 2012

    Sainuu taniig Hydrabadd surdag gj huuhdees sonslooo bi nadad ene surguulias hariu irsen .Ta nadad zuvluguu uguuch oyutnii bair yaj ochih gd l surguulitai holbootoi asuudluud yu bdg bugdiig ni PLEASE

    • Мессэнжэр хаягаа нөгөө постон дээр бичсэн 🙂

  2. Sain uu. nuguu Ganaa-sudlaachiin 100 nom gedegt sanala uh gesiin. End bichij bolhiim bga biz de.
    1. Арнольд Томбигийн “The study of History” gadaad nomond ni baival.

    • Сайн байна уу
      Твиттертэй бол тэнд #100 гэж байгаад бичиж байсан.
      Сүүлд ерөнхий жагсаалт нь гарчихсан байх шиг байсан.
      Би чинь ердөө л хүмүүст мэдээлэл түгээж, тэр ажлыг дэмжсэн л ухаантай юм.

  1. No trackbacks yet.

Сэтгэгдэл бичих