“Баяр” хийгээд “баярлахуй”


Ээжийгээ, эгчийгээ, эмээгээ, эмэгтэй дүүгээ, эхнэрээ, найз бүсгүйгээ, сүйт бүсгүйгээ, найз охиноо, эмэгтэйчүүдээ өдөр бүр хайрла.
Нэг өдөр бэлэг авч өглөө гээд юу ч сайжрахгүй. Үргэлжлүүлэн унших

Сурталчилгаа

МИАТ-ийн мэдээллийн систем…


МИАТ-д Мэдээллийн систем нэвтрүүлэх тендерийн зар саяхан олж үзэв. Таньдаг мэддэг олон хүн энд үзээч гэхээр нь бага зэргийн судалгаа хийв.
Урьд нь хэд хэдэн удаа тендерийн материал бэлдэж үзсэнээс хойш тендерт орно гэхээс нэг л халшраад байх болсон юм. Үргэлжлүүлэн унших

Боломж ба Монгол


Ахмад үеийнхэн ихэвчлэн бид хүнд үед байсан, харин та нар асар их боломжийн өмнө байна гэдэг. Тэдэнтэй огт санал зөрөхгүй ч үүнийг бид арай өөрөөр ойлгомоор юм шиг санагддаг. Миний үеийнхэн илүү гоё нийгэмд амьдраад байгаа юм биш. Зүгээр л цаг үеийн ялгаа юм. Үргэлжлүүлэн унших

Боорно ба бидний амьдрал


Тэд эхлээд баар хаасан, би архичин болсон

Тэд дараа нь тамхи хорьсон, би тамхичин болсон

Тэд одоо боорно сайтууд хаалаа…

Манай төр засаг ойрдоо сонин сонин шийдвэр их гаргаж байгаагийн нэг порнографтай холбоотой ийм үйл явдлаар үргэлжилж байна. Төрөл бүрийн шалтгаанаар порнографын агуулга бүхий сайтуудад Монгол улсаас хандах эрхийг хаачихаж. Үргэлжлүүлэн унших

Нийгмийн сүлжээн дэх сэтгэл зүй


Сэтгэл зүй гэхээр гарчиг томдчихсон байж магадгүй. Заримдаа ажиглагддаг нэг зүйлийг хуваалцъя гэж бодлоо. Үргэлжлүүлэн унших

Амжилтанд хүрэх 3 хүчин зүйлс


Аягүй сүрхий гарчиг тавиад нээх мундаг юм бичих гэж байгаа юм уу гэхээр үгүй ээ. Би өөрөө ямар сүйдтэй амжилтанд хүрчихсэн хүн ч биш. Яг одоо нэг юм хийх гээд мангайгаад сууж байгаа л амьтан, хөөрхий. Харин амжилт гэж юу юм бол гэж боддог зүйлсээ хуваалцъя гэж бодлоо. Амжилтын тухай гэхэд ч бас оновчгүй юм. Амжилтанд хүрэхэд маш чухал гэж боддог 3 зүйлийг гэвэл онох юм уу даа. Авах гээхийн ухаанаар хандах нь уншигч танд үлдэг. Үргэлжлүүлэн унших

Тэмдэглэл 2014/07/30


Хором бүр мөлхдөг ч цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг гэж үг байдаг. Үеийнхний маань амнаас “бид ч хөгширч байна шүү” гэх үг их гарах боллоо. Энэ үгийг олон сонсох тусам дээрх үг улам л үнэн санагдаад байгаа. Нэг л өдөр “бид үнэхээр хөгшин” болсон байх болно.
Энэ бүхнийг үнэн болохыг баталж байгаа юм шиг балчир дүү нар маань Фэйсбүүкт аль хэдийнэ том болцгоосон харагдаж байна. Ядаж байхад яасан ч их хайр сэтгэл ярьцгаадаг юм.
Найзуудтайгаа би ямар хүн бэ, чи тийм ийм гэх мэтчилэн хоорондоо нэг иймэрхүү сэдвээр л ярилцацгаах юм. Арваад жилийн өмнө би ч гэсэн тийм байсан байх л даа. Ер нь бүгд л ийм үеийг тойрч биш туулж гардаг байх.
Харин өнөөдөр нэг зүйлийг л маш сайн ойлгож байгаа нь “Бусад хүн миний талаар юу бодох нь миний асуудал биш”. Бидний хэнд ч өөрийн бодол байх нь зүйн хэрэг. Яг ийм учраас тэдний бодлыг тэдэнд өөрт нь л үлдээж сурах ёстой юм шиг. Бидний хэн ч хэн нэгний тодорхойлолтод шингэдэггүй. Харин биднийг өдөр тутам юу хийж байгаа маань л тодорхойлдог байх.
Миний одоо ажиллаж байгаа төсөлд 60 гарсан эгч хамт ажиллаж байгаа. Өөрийгөө овоо ачаалал даагаад ажиллачихдаг гэж бодтол эгчид бол харин чирэгдэж гүйцэж байна. Яагаад энэ талаар дурдаж байна вэ гэхээр, тэр хүн өдөр бүр маш их ажилтай, нервтэй, завгүй өнгөрөөдөг. Гэхдээ минийхээр бол тэр хүн маш аз жаргалтай. Учир нь түүнд бусад хүний өөрийнх нь тухай юу бодож байгаа сонин биш. Урдах ажлаа л олигтой хийх гэж мэрийж хэдэн арван жил явсан хүн.
Энэ бүхнийг бичиж юу хэлэх гэсэн юм бэ гэхээр, хорвоо дэлхий уужим, хийх ажил их байхад дөнгөж өсч бойжиж буй өөрийнхөө тухай бодон толгойгоо гашилган, өөрийгөө өрөвдөж суух хэрэг юун.
Нар манддаг, жаргадаг. Хүн унтдаг сэрдэг, ажилладаг амьдардаг. Үүнээс гарах ямар ч бололцоогүй. Хүн гэдэг чинь өчүүхэн амьтан шүү дээ.

Үргэлжлүүлэн унших

Сурталчилгаа